Wednesday, December 22, 2010

Methodology feedback Tseegii

Миний хувьд  Юүмий манай багийн хамгийн идэвхитэй нь. Тэр аливаа зүйлд шинийг санаачилж өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлээ зориулж чаддаг нэгэн. Аливаа зүйлд сэтгэлээсээ хандаж хариуцлагатай байж чаддаг. Үнэлэмжийн хувьд 100%тай гараасай гэж бодож байна.

Харин дараагийн гишүүн болох Гүйцэтгэч Анхаа маань аливаа ажил үүрэг даалгаврыг үр өгөөжтэй, үр дүнтэй хийдэг нь түүний сайн тал бөгөөд хамтарч ажиллахад урамтай байдаг. Түүний хамгийн сайн тал нь тэвчээртэй, нийтэч зан.

Мөөгийгийн хувьд шулуун шударга зантай, аливаад зөөлөн ханддаг итгэлтэй охин. Манай багийн гол санхүүжүүлэгч бөгөөд манай багийн ажлыг хянан шалгадаг шалгагч шалагч бүсгүй дээ....

Methodology feedback Ankhaa

Манай багийн гишүүн Цээгий идэвхитэй, хөдөлмөрч, компъютер дээр ажиллах чадвар нь сайн. Багийн ажилд идэвхтэй оролцдог. Бүхнийг амжуулдаг нэгэн дээ. 2 сумаар нэг туулай бууддаг гэх үү дээ.

Харин багийн гишүүн Юүмий авхаалж самбаатай, ажилсаг охин юм. Амьдралыг өөдрөгөөр хардаг бас инээх үнэхээр дуртай. Багийн ажилд идэвхитэй ороллцдог.

Багийн гишүүн Мөөгий бол шулуун шударга өндөр охин. Багийн ажилд идэвхитэй оролцдог. Хэний ч өмнө хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлдэг охин доо.

Манай багийн хамгийн өндөр нь Мөөгий харин Хамгийн жижиг нь Юүмий хэ хэ.

Methodology feedback Yumi

За одоо би багийн гишүүн идэвхитэй хобоочин ганц бүсгүй Цээгийг өөрийн үнэлэмжээр үнэлье. Маш идэвхтэй, шаргуу, аливаа юмыг эхлүүлсэн үр дүнг нь үзэж байж санаа нь амардаг. 98% гарч чадахаар охин.

Дараагийн гишүүн болох Мөнхцэцэг нь тууштай, зүтгэлтэй, хичээнгүй охин. Бусдаас өөр байх дуртай. Онц гарч чадахаар охин.

Багийн сүүлийн гишүүн болох Анхаа маань цагийн юмыг цагт нь хийдэг ажилсаг охин. Өөрийн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлж чаддаг тул хамтарч ажиллахад дөхөм байдаг.

Tuesday, December 21, 2010

Methodology feedback Muugii

Манай багийн хувьд

Манай Юүмий бол идэвхитэй, нийтэч, чадварлаг охин. Ямар ч үед багийнхныгаа уриалж чаддаг тиймээс онц гарах нь зүйн хэрэг юм.

Батцэцэгийн хувьд бол идэвхи санаачлагатай, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг идэвхи зүтгэлтэй охин тиймээс түүнийг онц гаргах нь зүй ёсний хэрэг билээ.

Анхбаярын хувьд манай Анхаа идэвхитэй эрэл хайгуул хийдэг, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг охин юм. Тиймээс мөн л онц гаргаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл сайн чанар түүнд олон бий.

Self Assessment

Багийн ахлагч Юмжирдулам:

Энэ семистерт  маш олон зүйлийг сурч мэдсэн мөн хичээл маш үр өгөөжтэй, хөгжилтэй явагддаг тул миний идэвхи улам сайжирсан. Өөрийнхөө уг хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мөн түүнчлэн хувь хүнийг үнэлэх өөрийн үнэлэмж маань санасанд минь хүрч чадсан. Өөрөөр хэлбэл дажгүй, гайгүй гэж бодож байгаа.



 Багийн гишүүн хянагч Б.Батцэцэг

Миний хувьд энэ хичээлийн жилд Мэргэжлийн Дидактикийн хичээлээр өөрийн сурах ёстой зүйлээ сурахаас гадна олон талын чадвар эзэмшиж мөн багаар ажиллах чадварт суралцлаа. Хүүхэд багачуудад болон бусад хүмүүст дуу тоглоом гэх мэт хичээлийг хэрхэн ямар шинэхэн аргаар зааж болох аргачлалыг мэдэж авлаа. Тиймээс би энэ хичээлээр өөрийгөө сайн дүн авна гэдэгтээ итгэлтэй байна. 


Багийн гишүүн Зохицуулагч Б.Анхбаяр

Мэргэжлийн Дидактикийн хичээл багшлах дадлагад суурь болж өгдөг гэж боддог. Энэ хичээлээс дараа жилд дадлагад гараад ямар үед ямар үйл ажиллагаа явуулах вэ гэх мэт санаа авсан, их зүйлийг мэдэж авсан. Миний хувьд гэвэл хичээлдээ идэвхитэй, нэг залхуу нь хүрэхгүй бол ажилсаг, хөдөлмөрч бүтээлч байхыг хичээдэг. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл тээсэн энгийн нэгэн оюутан байна аа.


Багийн гишүүн санхүүжүүлэгч М.Мөнхцэцэг

Би энэ семистерт багийхантайгаа хамтран олон зүйлийг хийж, сурч мэдэж авч чадсан. Манай багийнхны хамтран ажиллах чадвартай, нийтэч чадварлаг баг байсан. Өөрийн үнэлэмжийн хувьд тус хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэг чадвар дээшилсэн тул өөрийгөө гайгүй сайн дүн авч чадах байх гэдэгт итгэлтэй байна.

Sunday, December 19, 2010

Introduction

"Star" багийн блогт тавтай морилно уу!


Манай баг нь 2010 оны нарлаг намрын нэгэн өдөр байгуулагдсан. 
Star баг нь нийт 4 гишүүнтэй бөгөөд



1. Ш.Юмжирдулам -багийн ахлагч
2.  Б.Батцэцэг - хянагч, холбоочин
3. Б.Анхбаяр - гүйцэтгэгч
4. М.Мөнхцэцэг - шалгагч

Mанай багийн гишүүдийн хийх дуртай ажил нь

Uyumi
Tseegii



                   
Ankhaa
                               
Muugii



                                                                                                         
          Бидний илэрхийлэл болон бидний уриа