Tuesday, December 21, 2010

Self Assessment

Багийн ахлагч Юмжирдулам:

Энэ семистерт  маш олон зүйлийг сурч мэдсэн мөн хичээл маш үр өгөөжтэй, хөгжилтэй явагддаг тул миний идэвхи улам сайжирсан. Өөрийнхөө уг хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мөн түүнчлэн хувь хүнийг үнэлэх өөрийн үнэлэмж маань санасанд минь хүрч чадсан. Өөрөөр хэлбэл дажгүй, гайгүй гэж бодож байгаа.



 Багийн гишүүн хянагч Б.Батцэцэг

Миний хувьд энэ хичээлийн жилд Мэргэжлийн Дидактикийн хичээлээр өөрийн сурах ёстой зүйлээ сурахаас гадна олон талын чадвар эзэмшиж мөн багаар ажиллах чадварт суралцлаа. Хүүхэд багачуудад болон бусад хүмүүст дуу тоглоом гэх мэт хичээлийг хэрхэн ямар шинэхэн аргаар зааж болох аргачлалыг мэдэж авлаа. Тиймээс би энэ хичээлээр өөрийгөө сайн дүн авна гэдэгтээ итгэлтэй байна. 


Багийн гишүүн Зохицуулагч Б.Анхбаяр

Мэргэжлийн Дидактикийн хичээл багшлах дадлагад суурь болж өгдөг гэж боддог. Энэ хичээлээс дараа жилд дадлагад гараад ямар үед ямар үйл ажиллагаа явуулах вэ гэх мэт санаа авсан, их зүйлийг мэдэж авсан. Миний хувьд гэвэл хичээлдээ идэвхитэй, нэг залхуу нь хүрэхгүй бол ажилсаг, хөдөлмөрч бүтээлч байхыг хичээдэг. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл тээсэн энгийн нэгэн оюутан байна аа.


Багийн гишүүн санхүүжүүлэгч М.Мөнхцэцэг

Би энэ семистерт багийхантайгаа хамтран олон зүйлийг хийж, сурч мэдэж авч чадсан. Манай багийнхны хамтран ажиллах чадвартай, нийтэч чадварлаг баг байсан. Өөрийн үнэлэмжийн хувьд тус хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэг чадвар дээшилсэн тул өөрийгөө гайгүй сайн дүн авч чадах байх гэдэгт итгэлтэй байна.

No comments:

Post a Comment